Замын цэцгээр богцоо дvvргээд залуу насны босгыг алхаваа. Би...
Тогтмол сексийн ашиг тус
Тогтмол буюу долоо хоногт 3 – 4 удаа секс хийх нь эрэгтэйчүүд зүрхний шигдээс тусах магадлалыг эрс бууруулдаг. Түүгээр ч барахгүй биеийн байнгын дасгал болж урт наслалтын түлхүүр гэж үзэж байна.
Сексийн үеэр эндорфин буюу баяр баяслын даавар хүчтэй ялгарч өвдөлтийг бууруулдаг. үүний сацуу эрэгтэйчүүдэд ясны эдийг бэхжүүлдэг гормон болох тестостерон идэвхтэй боловсордог байна.
Секс турахад тань туслана. Дундаж /65 кг/ эмэгтэйчүүдэд сонголт байна. Нэг үед одон бөмбөг тоглох, эсвэл сексдэх нь шатаах калорийн хэмжээгээр яг адилхан гэнэ.
Тогтмол секс таны даргыг ч /гэхдээ таны бодсон шиг биш/ баярлуулна. Учир нь тогтмол бэлгийн харьцаанд ордог хүмүүс өвдөх нь маш ховор, бас ажил таслах нь ч ховор байдаг аж.
Тогтмол секс таны биеийн галбирт /ялангуяа гэдэс, өгзөгний булчинд/ ч сайнаар нөлөөлөхөөр барахгүй эмэгтэйчүүдийн үрчлээг тэнийлгэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүдэд холестеролын төвшинг бууруулдаг эстроген гэдэг эм бэлгийн гормон идэвхтэй боловсордог.
Секс бухамдлыг арилгана. Үүнд ямар нэг томъёо шиг баталгаа шаардахгүй. Долоо хоног ядаж ганц удаа бэлгийн харилцаанд ордог эмэгтэйчүүдийн биеийн юмны мөчлөг тогтмолждог. Эцэст нь зарим нэг шинжээчдийн үзэж байгаагаар дур ханалт халдвартай тэмцэхэд тус болдог.
Тиймээс бие биенээ энхрийлж, өвдөхгүй байцгаая.
Н.Энхбаярын их баривчилгаа эхэллээ
Сү.Батболд: Бид Таван толгойн лицензийг гаднынханд зарчихалгүй найман жил хадгалсныхаа төлөө гүтгүүлж явна
Түүх ярихад Таван толгойн лицензийг анх Австралийн “Би Эйч Пи Биллитон” компани эзэмшиж байгаад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хямд байхад энэ орд эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн дүгнэлт хийгээд лицензээ цуцлаад Монголоос гараад явсан байдаг. Үүнээс хойш уг лицензийг 10 сар шахам ямар нэгэн аж ахуйн нэгж сонирхохгүй байж байгаад 1999 онд “Майн Инфо” гэдэг компани авсан юм билээ.
Тухайн үед “Майн Инфо” уг орд газрын лицензийн төлбөрийг ганцаараа төлөх, олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч нарт сурталчлахад санхүү, менежментийн хүндрэл гарсан учир үндэсний томоохон компаниудад хандаж хамтран ажиллах санал тавьсан байдаг. Манай компанид ч ийм санал тавихад “Алтай холдинг”-ийнхан ярилцаад хамтарч ажиллах болсон. Энэ үе бол “Ардчилсан холбоо” эвсэл төр барьж байсан цаг. Би улс төрд хөл тавиагүй  үе, 1999 он шүү дээ. Гэтэл би 2000 оны есдүгээр сард  Гадаад хэргийн дэд сайдаар  томилогдсон. Тэгээд дөрвөн жилийн дараа 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Үйлдвэр худалдааны сайд болсон.
Тэгэхээр Таван толгойн лицензийг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллах үедээ авсан байж таарахгүй биз дээ. Бодит байдал, цаг хугацааны зөрүү үүнийг хэлж өгнө. Ийм байхад л “үгүй, чи лицензийг эрх мэдлээ ашиглаж авсан” гээд үнэнийг гуйвуулж дайраад байх юм. 1999 онд би төрд байгаагүй нь ерөөсөө хамаагүй бололтой.
Бас нэг зүйлийг тодорхой хэлье. Иргэний хөдөлгөөний төлөөлөл багтсан ажлын хэсэг Таван толгойн лицензийг хуулийн дагуу авсан эсэхийг өнгөрсөн жил шалгаад дүгнэлтээ гаргасан юм билээ. Тэгээд “Таван толгойн лицензийг хуулийн дагуу авсан нь үнэн юм байна” гэсэн дүгнэлт үйлдээд гарын үсгээ зурцгаасан байна лээ. Энэ баримт нь сонин хэвлэлээр хүртэл гарсан даа.
-Тухайлбал, иргэний ямар  хөдөлгөөнүүд тийм шалгалт хийсэн юм бэ?
-Зарим яамны төлөөлөл багтсан Засгийн газрын хүмүүс тэр ажлын хэсэгт байсан. Бас “Үндэсний соёмбо” тэргүүтэй нэлээд хэдэн хөдөлгөөн уг ажлын хэсэгт багтсан юм билээ.
-Таван толгойн ордын талаар таныг ингэж ярьж байсныг санахгүй байна. Ер энэ орд саяхан хүртэл ямар байдалтай байсан юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд Таван толгойн төсөлд 2000 оноос хойш төдийлөн анхаарал тавьж чадаагүй. Миний хувьд бол нэлээд хэдэн жил бизнес эрхэлж байгаад төрийн ажилдаа буцаж орсныг хэлэх үү эргэж харах, танилцах юм их байлаа. 2000 оноос хойш Гадаад хэргийн дэд сайд, Үйлдвэр худалдааны сайд зэрэг албыг хашихад АНУ-тай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, АНУ-д зорчих иргэдийг 10 жилийн визтэй болгох, чөлөөт худалдааны яриа хэлэлцээг эхлүүлэх, Европын холбооны орнуудад татваргүй бараа нэвтрүүлэх асуудлыг эцэслэх, Дэлхийн худалдааны байгууллагаар манай орны худалдааны бодлогыг хэлэлцүүлж сайшаалгах, Япон, Герман, Хятадтай худалдаа хөрөнгө оруулалтын байнгын яриа хэлэлцээний механизмтай болох гээд олон томоохон ажлыг хоёр яамныхаа хамт олонтой хамтран шийдвэрлэсэн. Иймд Таван толгойн асуудлыг авч явдаг байсан “Энержи ресурс” ХХК-ийн ажилд оролцож байгаагүй. Тийм боломж ч байгаагүй. Одоо сонсоход хүмүүс итгэхгүй байж магадгүй. Тэгэхдээ анх Таван толгойг яг үнэндээ тоож байсан гадна, дотны нэг ч хүн байгаагүй.
Таван толгойн ордыг танилцуулж, хамтран хөрөнгө оруулах талаар санал солилцох гээд гадны нэг томоохон компанид очиход тэр компанийн хүмүүс нь уулзалтын үеэр унтаад байсан гэж “Энержи ресурс” ХХК-ийн залуус ярьдаг юм билээ. Одоо тэр компани нь энэ төсөлд орох гээд төр, засгийн хэмжээнд хүртэл яриад явж л байна гэсэн. Хөрөнгө оруулалт хамтран оруулах түнш хайгаад Япон, Энэтхэг, Герман гээд яваагүй улс үлдээгүй байх гэж “Энержи ресурс”-ынхан дурсдаг. Хүмүүс тоохгүй, ашиггүй гэсэн л хариу өгдөг байсан гэсэн. Нүүрсний үнэ бага, дэд бүтэц байхгүй зэрэг хүндрэл нөлөөлж байсан нь тодорхой. Дээрээс нь дэлхийд томоохонд тооцогдох “Би Эйч Пи Биллитон” компани энэ төслийг ашиггүй гээд хаяад гараад явсан нь бусдад их нөлөөлсөн байх. Тэгээд гэнэт 2005 оны дунд үеэс бүгд л Таван толгойг ярьж, сайд хийж байснаар нь намайг элдвээр хардаж сэрдэх болсон доо.
-Таван толгойн консорциумд олон компани, хүн байхад яагаад заавал таныг онцолж дайрч давшилдаг юм бэ. Ингэж боддог уу? Бүх юманд нэг шалтгаан байдаг шүү дээ.
-Сайд байснаар над руу дайрах нь хүмүүсийн анхаарлыг илүү их татах магадлалтай гэж тооцоолсон юм гэнэ билээ. Тэгээд л намайг янз бүрээр их бичих юм. Лиценз наймаалдаг л гэнэ. Оросын хэдэн тэрбумын үнэтэй Северсталь компанийн 30 хувийг эзэмшдэг л гэж бичнэ. Таван толгойг Хятадуудад зарчихсан л гэнэ. Энэ мэтээр зохиосон олон “домог” бий. Сүүлдээ ч бүр элдвээр гутааж доромжлох нь хэрээс хэтэрлээ.
Үйлдвэр, худалдааны сайдад лиценз олгох эрх байдаггүй юм шүү дээ. Энэ бол АМГТХЭГ-ын даргын асуудал.
-Та ҮХ-ны сайд болоод лиценз олголтыг цэгцлэх гэж ер оролдсон уу?
-Одоо энэ албыг Ардчилсан намын Лу.Болд хашиж байгааг хэн бүхэн мэднэ. Сайдын албанд очоод анхны томилсон хүмүүсийн нэг нь Лу.Болд. Ашигт малтмал, лиценз олголтын журмыг цэгцэлж улс төрийн аль ч талаасаа хяналт хараатай байгаасай гэсэндээ түүнийг томилсон. Намайг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхад хаа очиж хэл ам татлаад байгаа лицензийн асуудал чинь их цэгцэрсэн юм шүү. Аль аль талаасаа улс төрийн хяналт бий болж олон жил бугларсан идээ бээрийг нь ч их шахсан. Зүгээр нэг хүрээд ирсэн хүнд лиценз өгдөг байсан журмыг өөрчилж лицензийг дуудлага худалдаагаар, сонгон шалгаруулалтаар олгодог болгосон. Бас гадагшаа хямдхан үнээр түүхий эд гаргаж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Хууль бусаар олгосон зарим лицензийг АМГТХЭГ-аас цуцалж жинхэнэ эзэнд нь олгосон.
Тухайлбал, Хятадуудын эзэмшиж байсан Төмөр толгойн төмрийн орд газрын лицензийг цуцалж улсын мэдлийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр тухайн үед агентлагаас шилжүүлсэн. Стратегийн ач холбогдолтой орд газруудад төр хувь эзэмшдэг байх саналыг Үйлдвэр, худалдааны яамнаас анх гаргасан. Эргээд харахад энэ үеэс л миний эсрэг элдвийн гүтгэлэг дайралтын ажиллагаа эхэлсэн байдаг. Бодвол ашиг сонирхол нь хохирсон хүмүүс, улс төрийн хувьд намайг буулгаж авах гэсэн улстөрчдөд л Таван толгой дайрч давших шалтаг болдог юм байлгүй.
Тэрнээс биш яримаар олон асуудал дуулдах юм. Саяхан ураны нэг ордыг хэдэн арван сая доллараар гадныханд зарсан тухай мэдээлэл дэлхийн хэвлэлээр цацагдлаа гэсэн. Энэ талаар ярьж байгаа хүн байна уу? Нүүрсний нэг орд газрыг Гонконгийн бирж дээр хэдэн Хятадууд зараад, нэг хэсэг үнэ нь Оюу толгойтой адил хэдэн тэрбум долларт хүрлээ гэж дуулдах боллоо.
Чимээгүй л байх юм. Гэтэл Таван толгойн лицензийг хадгалж гаднынханд заралгүйгээр үлдсэн хүмүүсийг гүтгэж доромжлоод байх юм. Одоо 86 хувийг нь төр авахаар болсон. Гаднынханд өгсөнгүй, төрд өглөө гээд л муулаад, гүжирдээд байх сонирхол байдаг бололтой. Тэгэхлээр газар шороо, улс орны эрх ашиг ярих гэхээсээ илүү, Батболдыг муулах нь л асуудлын гол болчихоод байна.
-Яагаад заавал Таван толгойн төсөлд “Алтай холдинг”, “Шунхлай”, “Петровис”, “Эм Си Эс” “Туул кашмер” зэрэг компаниудыг сонгосон юм бол. Асуудал үүсгээд байгаа Х.Баттулга, Н.Батбаяр нарын “Женко”, “Фортуна” компанийг яагаад сонгож болоогүй юм бол. Энд ямар нэг шалгуур байна уу?
-Таван толгойн төсөлд Монголын боломжийн компаниуд оролцож байгаа. Анх “Майн Инфо” компани Таван толгойн лицензийг аваад төслийг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн арга барил, туршлага чадавхаараа тохирох хүмүүс гэж “Алтай холдинг”-д хандаж санал тавьсан гэж бодож байна. Энэ төсөлд оруулахаар санал тавьсан бусад компаниудыг харахад хөрөнгө мөнгөний хэмжээ, хийсэн бүтээсэн зүйл гэх мэт хүчин зүйлийг нь голлон анхаарсан байх.  Бас бизнес хийдэг арга барилыг нь ч харгалзан үзсэн юм билээ. Энэ төсөлд багтсан компаниуд бизнесийн соёл, ёс суртахуун гэх мэт олон үнэт зүйлээрээ ойролцоо үнэлэмжтэй гэж би боддог. Нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Таван толгойн консерциумд байгаа “Эм Си Эс”, “Петровис”, “Моннис” зэрэг компанийн эзэд улс төрд ороогүй бизнесээ хийгээд л явж байгаа. Тухайн үед би ч гэсэн улс төрд ороогүй “Алтай холдинг”-оо удирдаад явсан. Хэрвээ улс төр харж энэ консорциумыг бүрдүүлсэн бол тэс өөр бүрэлдэхүүнтэй байх байсан болов уу.
-МоАХ-ын удирдлагууд Таван толгойг зарахаас нь өмнө төрд 100 хувь ав гэсэн утгатай шаардлага тавиад байгаа шүү дээ. Энэ талаар ямар бодол санаатай явдаг вэ?
-Хэлэлцээрийн төслийн дагуу Таван толгойн зарим орд газрын лицензийг эзэмшиж байсан “Энержи ресурс” ХХК-ийн 86 хувийг төр өөрийн мэдэлд авахаар байгаа. Үүний 50 хувийг Монголын төр эзэмшиж, үлдсэн 36 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад Засгийн газар өөрөө мэдэж худалдана гэж гэрээний төсөлд заасан. Харин 14 хувийг нь Монголын томоохон 10 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эзэмшиж үлдэхээр болсон. Үүний хоёр орчим хувийг “Алтай холдинг” эзэмшдэг. Хэрвээ Таван толгойн лицензийг 1999 онд эзэнгүй 10 сар хэвтэж байхад нь биднээс өөр нөхдүүд аваад өнгөрсөн найман жилийн дотор богино хугацааны ашгаа бодоод гаднынханд зарчихсан бол өнөөдөр төр 86 хувиа авна гэдэг яриа байх байсан уу. Зарим хүн Таван толгойн лицензийг зарах гэж байсан, зарчихсан, зарна гээд л цуурах юм. Тийм боломж, сонирхож яриа, хэлцэл хийх гэсэн хүмүүс, гадаадын компанийхан зөндөө байсан байх.
-Зарж болох байсан биз?
-“Энержи ресурс” ХХК-ийнхан лицензийг зараагүй өнөөдрийг хүрсэн. Цаашдаа ч Таван толгойг үүрээд хаа нэг тийшээ явчихгүй, лицензийг зараад алга болохгүй. Эцсийн эцэст энэ орд Монголын өмч хэвээрээ л үлдэнэ. Энэ л чухал шүү дээ. “Эм-Си-Эс”, “Шунхлай”, “Петровис” гэх мэт хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн мэргэжилтнүүдээ сургая, өргөн хүрээнд сэтгэж, бизнес хийж чаддаг болъё л гэж төслийг сонирхсон байх. Уг төсөлд багтсан бусад аж ахуйн нэгж ч гэсэн тийм л бодолтой байсан. Гэтэл Таван толгойн лицензийг аваад Монголын үндэсний биш гадны компаниудад өгөх тухай их ярих боллоо. Гадны компанид 36 биш, заавал 50 хувийг нь өгч, үндэсний компаниудыг төслөөс гаргах бодлого ч байх шиг. Үндэсний компаниудыг хөөж гаргаж, гадны компаниудыг заавал төртэйгээ адил хэмжээнд оруулах ёстой гээд яриад яваа хүмүүс бий. Үүнийг дэмжихгүй болохоор бидний эсрэг элдэв гүтгэлэг сэдэж, үлгэр домог зохиож, лицензийг хууль бусаар авсан болгож нэг үзээд, Хятадуудад зарах гэж байгаа гэж бас гөрдөх юм. Хэрвээ ийм дээрээ тулах юм бол монголын ард түмэн энэ асуудлыг шийдэх биз дээ. “Би энэ төсөлд байхгүй юм чинь чи ч бас байх ёсгүй” гэж боддог хүмүүс цөөнгүй байх шиг санагддаг. Ингэж асуудалд хандалгүй, элдэв явуулгад хуурталгүй төслийг эхлүүлж, улс орныхоо хөгжлийг хурдасгаж чадвал энэ Их хурал, Засгийн газрын хийсэн томоохон ажил болох учиртай юм.
-Ингэж муу хэлүүлэн байж, өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төлбөр төлж Таван толгойг авч үлдэж байхаар урьд өмнө зарчихаж болоогүй юм уу?
-Ер нь Таван толгойн лицензийг найман жил гаруй хадгалж, гаднынханд зарчихалгүй авч үлдсэнээрээ элдвээр доромжлуулж, гүтгүүлж явна. Эх оронч царай гаргаад цээжээ дэлдээд яваа хүмүүс өөрсдийнхөө нэр дээрх лицензийг гаднынханд зараад л яваа сураг дуулдах юм байна шүү.
Би дээр хэлсэн энэ Таван толгойгоор зориуд олны анхаарлыг өөр тийш татаад ар хударгаар нь хэдэн арван саяар лиценз зарж, орд газрыг олон тэрбумаар нь  үнэлээд явж байна. Өнөөдрийн эх орончийн дүрд хувирсан эрхмүүд Таван толгойн лицензийг авах эзэнгүй жил орчим хэвтэж байхад нь аваад өдийг хүртэл хэдэн тэрбумын хөрөнгө оруулаад явахгүй хаана байсан юм бол гэж хааяа өөрийн эрхгүй бодох юм. Энэ төслөөс нэг ч хүрз нүүрс гараагүй, нэг ч төгрөгийн ашиг олоогүй байгаа. 2005-2006 он хүртэл хэн ч сонирхоогүй гэдгийг дахин хэлье. Ийм сэтгэл гаргаж чадахгүй байж зүтгэсэн нэгнийгээ гүтгэж элдэв домог зохиохоо болих хэрэгтэй.
-“Энержи ресурс”-ийнхан Таван толгойн өөрсдийн мэдлийн 14 хувиа Хятадын “Shenhua” корпорацид зарах гэж байгаа. Энэ корпорацийнхан төрийн мэдлийн 36 хувийг бас авахаар болсон гэж зарим хүмүүс баталж бичээд байгаа нь аль хэр нотолгоотой зүйл вэ?
-“Энержи ресурс” ХХК 86 хувиа төрд өгсөн. Хэдэн хувиа, хэнд яаж зарахаа төр л мэднэ. Харин төр, засгийг 86 хувиасаа ард түмэнд хувь хүртээх ёстой гэж шаардана. Нэгэнт хөл дээрээ бат зогссон компаниудаас бүрдсэн консорциумынхан өөрсдийн мэдлийн хувиа зарах сонирхолгүй байгаа гэж би хувьдаа ойлгодог. Ганц хоёр лиценз эсвэл үлдсэн ганц хоёр хувийн хувьцаагаа наймаалж, хэдэн төгрөг олох хэмжээний хүмүүс биш. Тийм юм бодож энэ төсөлд ороогүй шүү дээ. Бид Таван толгой дахь хувиа зараагүй өнөөг хүрсэн. Харин та нарыг элдвээр шахаж шаардаад гаднынханд хямдхан заруулах бодлого хийж байгаа юм биш биз дээ гэж сануулах хүмүүс ч бас байх л юм.
-Ер нь та нар 14 хувиа хэзээ ч зарахгүй гэж шийдсэн хэрэг үү. Тийм бизнес гэж байдаг юм уу, гарч болдоггүй шорон шиг?
-Уг нь гэрээний төсөлд аль нэг тал өөрийн хувьцаагаа зарахаар болбол эхлээд нөгөө талдаа санал болгоно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, 14 хувиа зарах дээрээ тулбал эхлээд Засгийн газартаа хамгийн түрүүнд заавал санал болгох ёстой. Аль ч компанид байдаг хуулийн дагуух бизнесийн зарчмыг хүмүүс мэдэх учиртай. Үүнийг л мэдсээр байж мэдэн будилаад Хятадуудад зарах гэлээ гэж улс төр хийж байна.
-Үлдсэн ганц хоёр хувиа зарах хэмжээний хүмүүс биш гэж та хэллээ. Таван толгойн нэг хувь хэдэн зуун триллион долларын үнэтэй  гээ биз дээ?
-Тэгвэл таны яриагаар дэлхийн хамгийн баян 10 гаруй хүн Монголд байдаг болох нь ээ дээ /инээв/.
-Миний үг бишээ. Хөдөлгөөнийхөн тэгдэг. Цаасан дээр бичигдсэн баримтууд шүү дээ?
-Аливаа юманд хэмжээ хязгаар, бодит тооцоо гэж бий. Таван толгойн зах зээлийн бодит үнэ ямар вэ гэж тооцохын тулд нэг жишээ татъя. Дэлхийн хамгийн баян, уул уурхайн ¹1 компанийг “Би Эйч Пи Биллитон” гэдэг. Энэ компанийн өнөөгийн зах зээлийн бодит үнэ 150 орчим тэрбум доллар. Үүнийг зах зээлийн судалгаагаар хөндлөнгийн байгууллагууд тогтоосон байдаг. “Би Эйч Пи Биллитон” Таван толгой шиг хэдэн арван том уурхайтай. Тэр уурхайнууд нь Таван толгой шиг хоосон тал биш шүү дээ. Одоо үйлдвэрлэлээ явуулж байгаа, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, мөнгө бий болгож байгаа уурхайнууд. Энэ компани коксжих нүүрсний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчээс гадна алт, төмөр, зэс, мөнгө, ховор металлын дэлхийн таван том үйлдвэрлэгчийн нэг. Ийм компанийн зах зээлийн үнэ цэнэ 150 орчим тэрбум доллар байхад ганц ч хүрз нүүрс гаргаагүй Таван толгой энэ компаниас хэдэн зуу дахин үнэтэй байна гэж байх уу даа.
Таван толгойн үнэ цэнийг олон улсын хэмжээнд нэр хүндтэй томоохон банкиар бодуулахад 600 сая орчим долларын үнэтэй гэсэн Сангийн яамны тооцоо бий гэж зарим нэгэн эрх мэдэлтэй хүмүүс ярьж байна билээ. Тэгэхээр нэг хувь нь зургаан сая орчим доллар гэсэн үг л дээ. Гэхдээ нөөц тогтоох ажлууд нь дуусаад уурхай баригдаж эхлэх, хөрөнгө оруулахын хэрээр төслийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Ер нь өнөөдөр Таван толгой ямар үнэтэй, нэг хувь нь яаж үнэлэгдэх талаар ярьж маргах нь алаагүй байвгайн арьсыг хуваахтай адил болчихоод байна. Зарим улстөрч санаанд орсноо ярьж олон түмнийг их төөрөгдүүлэх юм.
Нэгэнт төр Таван толгойн ордын 86 хувийг авч байгаа тул удахгүй үнэлгээ, тооцоог нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаар хийлгэж ард түмэнд танилцуулах байлгүй дээ. Энэ ажлын хэсэгт том тоо хэлээд яваа улстөрчид, иргэний хөдөлгөөний төлөөллөөс гадна мэргэжлийн эрдэмтэн судлаачдыг оруулах ёстой. Заавал ил тод байдлаар тооцоо судалгааг нь хийж харьцуулах хэрэгтэй. Ингэж байж жинхэнэ үнэ цэнийг нь тогтоож, төөрөгдлүүд арилна. Тэр үед олон нийт Таван толгойн ордыг ямар үнэ цэнэтэй болохыг бодитоор мэдэж авна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Таван толгойд баригдах үйлдвэр эхний хэдэн жилдээ 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн гэсэн. Нэг жилд олборлох 15 сая тонн нүүрсний 14 хувь нь үндсэндээ нэг сая гаруй тонн нүүрс болно. Үүнийг Таван толгойн консерциумд багтаж байгаа 14 компанид хуваахад нэгд нь 70-80 орчим мянган тонн нүүрс л оногдоно. Гэтэл одоо “Энержи ресурс”-ийн орд газрын хажуугаас жилдээ нэг сая хүртэл тонн нүүрс олборлож буй Өмнөговь аймгийн оролцоотой “Тавантолгой” ХК нэг тонн нүүрсээ дөнгөж найман ам.доллараар зардаг гэсэн мэдээлэл байдаг шүү дээ. Энэ ханшаар бодож үзвэл хүмүүсийн яриад яваагаас огт өөр тоо гарна даа.
-Ингэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулга  Таван толгойн төсөлд багтаж буй хүмүүсийг олон нийтлэлдээ шүүмжилж бичлээ. Таныг бүр их онцолдог. Гэтэл та чив чимээгүй…
-Би бизнес хийж байхаасаа эхлэн нэг зарчим баримталж ирсэн. Хүнийг муулах шаардлага байхгүй, өөрөө л шударга, хуулийн дагуу ажиллах ёстой гэж. Өнөөдрийг хүртэл би зах зээлийн шударга өрсөлдөөнөөр, хууль журмын дагуу явж ирсэн. Надад зөрчсөн нэг ч хууль байхгүй гэдгийг хатуу хэлж чадна. Бас бизнес хийж байхдаа улс оронд ашигтай үйлдвэрүүдийг босгож, олон зуун хүнийг ажил амьдралтай нь залгуулсан. Түмний нүдэнд харагдахуйц төслүүдийг хэрэгжүүлсэн. Төрд ажиллах хугацаандаа ч улс орныхоо хөгжилд хэрэгтэй олон арван зүйл хийсэн гэдгээрээ бахархаж явдаг. Үүнийгээ би хаана ч хэлнэ. Би бизнес хийж байгаад улс төрд орж ирсэн нөхдөө, шударгаар өрсөлдөж хөл дээрээ боссон бизнесийн ертөнцийнхнөө ямагт хүндэтгэсээр ирсэн. Цаашид ч хүндэтгэж байх болно. Элдэв явган хэрүүл, илүү дутуу ярианд сонирхолгүй хүн. Тэгээд ч хүмүүс дайрах тоолонд босож гүйгээд хариу хэлээд явах шаардлага байхгүй.
Жорж Буш Иракаас цэргээ гаргахаа мэдэгдлээ
Иракт гэнэт айлчилсан Америкийн ерөнхийлөгч Жорж Буш "Иракт байдал хэвийн болж байгаа тул "ойрын хугацаанд цэргээ гаргаж эхэлнэ. Гэхдээ Иракт алба хааж байгаа цэргийнхэн Вашингтоны улс төрчид болон хэвлэл мэдээллийнхний үйлдлээс үл нөхцөл байдлыг харгалзан өөрсдөө шийдвэр гаргана" гэж мэдэгдлээ. Уг нь түүнийг Иракт нэмэгдэл хүч оруулах тухай мэдээлэх байх гэж хүлээж байсан тул энэ мэдэгдэл гэнэтийн явдал болж чадав.
Буш Иракт долоон цаг байхдаа америк цэргүүдийн өмнө үг хэлж, Америкийн цэргийн удирдлага болон Иракийн Засгийн газрын төлөөлөгчид, түүний дотор Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликит, тэрчлэн Анбар хязгаар нутгийн омгуудын тэргүүн нартай уулзсан юм.
Буш анх удаа Иракаас америк цэргүүдийг гаргах тухай мэдэгдсэн ч хэдий хэмжээний цэргийг, хэзээ гаргахыг тодруулсангүй.
Өнгөрсөн сард Буш Иракт 30000 цэрэг нэмж илгээх тухай хүсэлт сенаторуудад тавьж байсан бол одоо Цагаан ордон бодлоо өөрчилжээ. Англичууд Бушийн хүсэлтийг үл хайхран Басраас гарсан явдал түүнийг их уурлуулсан гэдэг. Мөн түүний энэ шийдвэрт Конгресс дэх Ардчилсан намынхан, бас Бүгд найрамдах намын зарим нэртэй улс төрчдийн шахалт нөлөөлсөн бололтой.
"Хадгаламж" банкнаас сох дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт тус банкны ахлах ня-бо Ц.Чимэдцэрэн холбогдон Танц худаг"-ийн урьдчилан хорих төвд хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ хугацаанд УМБГ-ын мөрдөн байцаагчид дуулиан тарьсан энэ хэргийг хагас жил орчим шалгахдаа 14 тэрбум төгрөгийг Ц.Чимэдцэрэн ганцаараа үрж дуусгаагүйг тогтоогоод байгаа гэнэ. Шалгалтын явцад энэ дуулиант хэрэгт анхнаас нь нэр холбогдож байсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар ч холбоотой болох нь тодорхой болж эхлээд байна. Тэд Солонгост казино хамт тоглодог байснаа хүлээсэн байна.
Манай цагдаагийнхан энэ хэргийг шалгах явцдаа Солонгосын хууль хяналтынхантай хамтран ажиллах санал тавьж Казиногийн бичлэгийг гаргаж өгөх хүсэлт тавьсан талаар манай сонин мэдээлж байсан. Учир нь казинод тоглосон л бол тухайн казиногийн бүх үйл явдлууд нууц камерт бичигддэг бичгдээгүй журамтай. Тэд шаардлагатай үед бичлэгийг интерполийнхон болон хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгдгийн дагуу манай цагдаагийнхан энэхүү бичлэгийг авсан ч бичлэг нь шаардлага хангахгүи байжээ.
Ингээд манай талаас дахин хүсэлт гаргаж, чанарын шаардлага хангах бичлэг явуулахыг хүсээд байгаа аж.
Ямартай ч шаардлага хангахгүй тэрхүү бичлэгт дээр дурьдсан эрхэмүүд бүгд байсан нь энэхүү хэргийн. учиг тайлагдаж эхэлжээ. Гэвч энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжихийн даваан дээр байцаагч нь хөлийнхөө шөрмөсийг таслаж, эмнэлэгт эмчлүүлэх болсноос энэ хэргийг дахин өөр нэг байцаагчид  шилжүүлэн эхнээс нь дахин хянаж эхэлсэн байна .Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсай хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар энэ хэрэгт холбогдон “Ганц худаг”-т хоригдож байгаа Ц.Чимэдцэрэн болон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарт ЭХТА-ийн 156 дугаар зүйлийн гуравт заасны дагуу яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Энэ зүйл анги нь банкны ажилтан банкны хууль тогтоомжийг зөрчин шунахайн буюу хувийн ашиг сонирхлоор банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны мөнгөн хөрөнгийг үрэгдүүлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд оноодог хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтдаг бөгөөд 5-8 жилийн ялтай аж.
Хамгийн сүүлийн байдлаар "Хадгаламж" банкны ахлах ня-бо Ц.Чимэдцэрэнгээс бүтүүмжилсэн хөрөнгийн хэмжээ 14 тэрбумд хүрч байгаа бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын ажиллагааны үеэр хохирлоо бүрэн барагдуулвал анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэргийг нь харгалзан үзэж, өршөөгдөх магадлалтай байгаа юм байна.
Улс төрийн аллагуудын захиалагч нь МАХН гэв үү
-С.Зориг, О.Дашбалбар, О.Энхсайхан, М.Зэнээ, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, "Зуучлах товчоо"-ын дарга Д.Сүхбаатар, Монгол улсын гавьяат нисгэгч Т.Сугар нарын үхэлд МАХН-ыг сэжиглэлээ-
МАХН-ын дарга М.Энхболд болон тус намын Ёс зүйн хороонд гэж хаягласан мэдэгдлийг дэлгэлээ. Тэнд итгэмгүй юмыг итгэлтэйгээр хөндөн тавьж, түүгээр ч зогсохгүй хүлээн авагчаасаа хариу тайлбар шаарджээ. Түүхэнд хамгийн удаан төр барьсан цорын ганцулс төрийн нам Монголын нийгмийг цус, нулимсанд хутгасаар байх эсэхээ есдүгээр сард болох Бага хурал, аравдугаар сард болох Их хурлаараа авч хэлэлцэнэ үү гэж бас тулгасан байх юм. МАХН-ын ялын тогтоол гэж андуурмаар энэхүү мэдэгдлийг Ардчиллын төлөөх залуу удирдагчдын зөвлөл гэгчээс гаргажээ. Ингээд мэдэгдлийг ямар нэгэн тайлбар, зүүлтгүйгээр хүргэе.
"МАХН Төр барих хугацаандаа Монгол Улсыг коммунист, тоталитор дэглэмийн дарангуйлалд оруулж, төрийн тогтолцоо, бодлого, эдийн засаг, монголчуудын өв уламжлал, үндэсний хэл соёлд их хохирол учруулж, Монголын түүхэнд мартаж боломгүй хар толбо үлдээсэн. Үүний тод жишээ нь 1922 оны үеэс Саж ламын хэргээр эхэлж, 1990 он хүртэл үргэлжилсэн цуст их хядлага юм. Төр баригч МАХН нь төр, нийгмийг шинэчлэх санал, санаачлага бүрээс татгалзаж, тэдгээр саналыг гаргасан Монголын шилдэг сэхээтнүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, үндэсний хөрөнгөтнүүд, үндэстний үзэлтнүүд, эрдэмтэд, соёл гэгээрлийн ажилтнууд, энгийн иргэдийг ч ялгалгүй цуст яргалал, хядлагын золиос болгосон. МАХН-ын Төв хороо, улс төрийн товчоо, улс төрийн байгууллага болох НАХЯ-аар дамжуулан эрүү шүүлтээр тамлан зовоож, нийтдээ 36 мянга гаруй хүнийг алж, 700 сүм хийдийг галдан шатааж, Монголын ард түмнийг сэтгэл санаа, биеийн зовиур, айдас хүйдэст хөтөлж байсан.
1962 онд үүдсэн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз нарын хэргээс эхлээд шадар сайд агсан Ч.Пүрэвдорж, дэд бүтцийн сайд агсан С.Зориг, УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш, УИХ-ын гишүүн асан М.Зэнээ, УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан, УБТЗ-ын орлогч дарга Н.Сүрэнжав, Зуучлах товчооны дарга агсан Д.Сүхбаатар нарын учир битүүлэг үхэл зэргээс харахад их хядлага ил, далд хэлбэрээр өнөө хүртэл үргэлжилж байж болзошгүй сэтгэгдэл төрүүлж байна. Дээрх харгис үйлдлүүдэд анх улс төрийн шинж давамгайлж байсан бол МАХН-ын дарга асан Н.Энхбаярын үеэс эхлэн улс төр, бизнес, хувийн ашиг сонирхол давамгайлсан аллагын шинжтэй болж өргөжсөн байна. МАХН, түүний урьдын болон эдүгээгийн удирдлага нь дээрх түүх, хэрэг явдлуудтай зайлшгүй түүхэн холбогдолтой учир бид дараах шаардлагуудыг тавьжээ.
МАХН нь өөрийн гишүүн У.Хүрэлсүхийг Ёрөнхийлөгч Н.Энхбаярыг дайрч доромжилсон хэргээр Ёс зүйн хороогоороо хэлэлцэж байсан билээ. Тэгвэл МАХН-ын Ёс зүйн хороо өөртөө ямар нэгэн харьяалалгүй (Монгол Улсын Ерөнхийлөгч нь аль нэг нам, хүчнээс хараат бус байдаг) хувь хүний харилцааны асуудлыг авч хэлэлцдэг шигээ үйл олон ард түмнийг хэлмэгдүүлэн, цус урсгаж их хядлага үйлдсэн хэргээ Ёс зүйн хороогоороо хэлэлцэж, шийдвэртэй хариу гарган өнгөрсөн бүхий л цаг үед үйлдсэн нүгэл бүрийнхээ төлөө Монголын ард түмэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлалт гуйх ёстой. Их Чингис хааны 800 жилийн ойгоор Монголын ард түмэнд их хаанаараа бахархах сэтгэлийг өвлөн үлдээхээр санаачлан ажилласных нь төлөө үндэсний үзэлтнийг хяхан хавчигч МАХН-ынхан Д.Төмөр-Очирыг хэрхэн хилсдүүлж зайлуулснаа ард түмэнд үнэн шударгаар мэдэгдэж, үндэсний үзлийг хорин, монголчуудыг засаг захиргааны нэгжээр нь тараан бутаргаж байсан бодлогоо дэлгэх цаг болсон тул шаардаж байна. Монголд Ардчилсан нийгэм үүсэн бий болсон өнөө цагт ч их хядлага үргэлжилж байгаа гэж үзэж болох юм. Монголын ард түмний хайртай хүү С.Зориг, О.Дашбалбар, О.Энхсайхан, М.Зэнээ, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, Монгол Улсын гавьяат нисгэгч Т.Сугар нарын амь насыг та бүхний болчимгүй үйлдэл, эрх мэдэл албан тушаалын сонирхол, шуналын тань золиос болж алтан амиа алдсан гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс бид МАХН-аас өнөөх л улиг болсон элэгний хорт хавдар, гэнэтийн ослоор алтан амиа алдсан гэсэн шалтгааныг бус, хэргийг үнэн шударгаар илрүүлж, захиалгат аллага байж болох хэргүүдийн цаад эздийг Монголын нийт ард түмэнд сонордуулахыг шаардаж байна. С.Зориг агсаны амь эрсэдсэн хэргийг илрүүлнэ хэмээн сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, улс төрийн шоу хийснийхээ хариуд хэргийг илрүүлэхэд манлайлан оролцож, "анхаарч ажиллана" гэх мэтийн аргацаасан үг бус, бодитой хариулт, эзэн холбогдогчийг нэрлэж, тэдгээрт хатуу ял оноохыг шаардаж байна" гэжээ.
Ч. Чимэдцэрэнгийн vл хөдлөх эд хөрөнгийг илрvvлж, дансалж дуусчээ
Урьд хожид байгаагvй их vнэд хvргэж зарлаа хэмээн Төрийн өмчийн хорооныхны хөөрцөглөөд байсан банкнаас нь олон тэрбум төгрөг дутаж нэлээд шуугиан дэгдээсэн.
Албан тушаалаа урвуулан ашиглаж, Хадгаламжийн банкнаас 12.4 сая ам.долларыг зувчуулсан Ц.Чимэдцэрэнгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусч байгаа гэнэ. Тэрээр ахлах нягтлан бодогчийн ажилдаа туйлын дуртай "vнэнч" байсны шалтгаан нь их мөнгөний vнэр байсан нь баримтаар хөдлөшгvй нотлогдсон. Мөнгөний амтад хэт шунасан залуугийн булхайг илрvvлсэн "Чингэс хаан" банкны захирал С.Громов Төрийн өмчийн хорооныхныг залхааж буй аж.
Худалдаж авсан банкнаас нь олон сая ам. доллар сох дутсан болохоор "бараа"-гаа зарсан эзэнтэй нь ярихаас өөр аргагvй. Мөнгө нэхэх С.Громовын хvсэлтийг ямар нэгэн аргаар хурдхан барагдуулах талаар арга хэмжээ авч өгөхийг Төрийн өмчийн хорооныхон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд удаа дараа хvсэлт гаргасан боловч нааштай хариу сонсч чадаагvй гэнэ. Улс төрийн тоглолтуудыг илvvд vзсэн УИХ-ын гишvvдийн хувьд энэ асуудлыг хэлэлцэх цаг байгаагvй учраас Төрийн өмчийн хорооныхны хувьд дээшээ тэнгэр хатуу, доошоо газар хатуу гэгч болоод буй.
"Чингэс хаан" банкны захирал С.Громовын нэхэл хатуу зан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхны тоомжиргvй байдал Төрийн өмчийн хорооныхныг хvндэвтэрхэн байдалд оруулаад байгаа аж. Тиймээс Ц.Чимэдцэрэнгийн хэрэг хурдхан шийдвэрлэгдээсэй гэж залбирах нь холгvй байгаа бололтой. Төрийн банкнаас луйвардсан мөнгөөрөө Өмнөд Солонгост очиж, мөрийтэй тоглосныг нь цагдаа нар шалгаж тогтоосон. Ц.Чимэдцэрэнг Хадгаламжийн банкнаас луйвардсан мөнгөөрөө бvгдийг нь мөрийтэй тоглоомд vрсэн гэсэн яриа ч дагалдсан.
Сэтгэцийн өвчтэй л биш бол тэр их мөнгийг ганцаараа мөрийтэй тоглоомд урсэн гэдэгт олон хvн эргэлзэж байсан. Цагдаагийн байгууллагын ажилтнууд тvvний vл хөдлөх хөрөнгийн илрvvлж, дансалж эхэлсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол Ц.Чимэдцэрэн луйвардсан мөнгөө бvгдийг нь мөрийтэй тоглоомд цацчихаагvй бололтой. Тэрээр ашигт малтмалын хэд хэдэн лицензийг эзэмшихээс гадна Баянзvрх дvvрэгт орших "Хамелтон" зочид буудлын нууц ноёнтон гэх яриа байна.
Vvнээс гадна баар, зоогийн газар, жуулчны бааз гээд хэд хэдэн объектыг эзэмшдэг гэнэ. Хэдийгээр мөрийтэй тоглоомд "нугасгvй" нэгэн байсан ч гэлээ Ц.Чимэдцэрэн 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгаас нэр дэвшихийг санаархаж байсан болохоор луйвардсан мөнгөөрөө vл хөдлөх хөрөнгө багагvй худалдаж авсан гэж гэрийнхэн нь болон найз нөхөд, танилууд нь мэдvvлсэн аж.
Төрийн мөнгөөр "гараа угааж" байхдаа найз нөхөддөө өгсөн vл хөдлөх хөрөнгvvдийг ч цагдаагийнхан олж тогтоосон сурагтай. Шvvхийн шийдвэр гараагvй тохиолдолд Ц.Чимэдцэрэнгийн нэр дээр данслагдсан эд хөрөнгийг зарж, борлуулах эрхгvй. Тиймээс Ц.Чимэдцэрэнгийг хэргийг шvvх хурлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн сураг байна. Шvvхээс шийдвэр гарсны дараа тvvний гэх хөрөнгийг зарж, борлуулж, Хадгаламжийн банкнаас дутсан мөнгийг нь төлvvлэх аж.
Төр яаж мөхдөг вэ?
Нил мөрний дээгvvр салхи vргэлж урсгал сөрөн салхилдаг учир аль ч тал руу нь усан тээвэрт нэн чөлөөтэй тааламжтай нөхцөл бvрджээ. Өнөөгийн Каир хотын орчимд буй аврага хэдэн сац суврагыг Египтийн сvvлчин фараон нар босгожээ. Биентэйгээ өрсөлдөж улам vнэтэй улам өндөр, улам тансгийг босгож гарав. Одоогийн хэлээр хэлэх юм бол хэдхэн жилийн дотор улсынхаа бvх нөөц болон төсвөө бvрэн барсан гэсэн vг. Өөрөөр хэлбэл Египтийн төрийг Египтийн төр баригчид өөрснөө мөхөөсөн гэсэн vг. Боолчууд нь ч биш, гадны дайснууд ч биш.
Эртний Ром хэмээх домогт иргэншил яагаад гэнэт сөнөж орхив? Визгот, Хvн, Вандал, Герман, Сармат гээд vй олон дайсантай байсан ч тэдний хэн нь ч Ромыг дийлээгvй юм. Ром яагаад сөнөсөн тухай олон таамаг бий. Зугаа цэнгэл нь дэндсэн л гэж их ярьдаг. Хөнгөн цагаанаар хийсэн хэтэрхий их зvйл хэрэглэсээр байгаад нийтээр vргvйдсэн ч гэдэг. Тэр vед хөнгөн цагаан vнэтэй тансаг эдэд тооцогдож байж. Ром мөхөхийн vед арми нь мөнхийн дайсан Германаас ирсэн хөлсний цэргvvдээс бvрдэж байжээ. Юутай ч Ромын төрийг ромчууд өөрснөө мөхөөсөн. Ромоос хойш Европ мянган жил мухар сvсэгт баригдсан, соёлгvй, хөгжил дэвшилгvй бvдvvлэг vеийг туулсныг “харанхуй vе” гэж нэрлэдэг.
Хятадын тvvхэнд тохиосон хамгийн дэвшилтэт, тод төрийн нэг бол Мин династи юм. Дэлхийн тvvхэнд vнэхээр оршин тогтнож чадсан дөрөвхөн том эзэнт гvрний нэгэнд Мин улсыг Бзжинский оруулж тоолсон байдаг. Жэн Хэг тайганаар толгойлуулсан хэдэн мянган хөлөг онгоц дэлхийгээр хэрэн, испаничуудаас даруй 70 жилийн өмнө Америк тивийг нээж байлаа. Мин улс тухайн vедээ хvсвэл дэлхийг эзэлж чадахуйц хvчирхэг байв. Гэвч дотоод зөрчил, хий хардлага нь энэ улсыг хилээ тас хаахад хvргэж, хорвоогоос тусгаарлажээ. Улмаар дотроо ялзран, авилга учир тоймоо алдаж, хууль нь гууль болсоор эцэст ердийн нэг хулгайч дээрэмчин өөрийн бvлэгтэй ирж Бээжинг эзлэн энэ хvчирхэг гvрнийг унагажээ. Арга нь барагдсан цэргийн жанжингууд харь манж нараас тусламж гуйсан байна. Манж нар ирж дээрэмчдийг хөөсөн боловч өөрснөө гарсангvй Хятадыг тэр чигээр нь эзэлж орхилоо.
Тан, Сvн улсууд ч ийм байдлаар сөнөж байсан. Монголчуудын байгуулсан Юань гvрэнг унагасан хvн нь ердөө л нэг лам шvv дээ. Юань ийм л хэврэг болчихсон хэрэг. Хэн нэгнийг хаан болгох гэхээр эх нь эсэргvvцээд болгодоггvй байв. Учир нь хаан болсон хvн жилдээ хорлогдож vхдэг учир төрсөн vрээ харамлаж буй нь тэр. Юанийн сvvлчийн хаан Тогоонтөмөрийн хvv эцгийнхээ эсрэг хуйвалдааныг толгойлж байв. Хээл хахууль, авилга ч замаа алдсан. Чингисийн удмынхны бусад гvрнvvд ч авилга хээл хахууль, дотоод зөрчлийнхээ золиос болон унасан. Ил хаадын улс л гэхэд хаан болгон нь архиндаа тvлэгдэн хар залуугаараа vхэж байв.
Ойрын олон жишээ ч бий. Шах Пахлавигийн vед Иран маш баян хvчирхэг гvрэн болж байлаа. 1980 он гэхэд хөгжлийн төвшингөөр Английн зиндаанд очно гэж төлөвлөж байсан юм. Харин энэ он болохоос жилийн өмнө шашны тулгар vзэлтнvvдийн орчин vеийн Ираныг эзлэн хөгжлийн төвшинг нь эгшин зуур хэдэн зуунаар ухрааж орхив. Шахын дэглэм авилга, хээл хахуульдаа идэгдсэн байсан нь ард олны дургvйцлийг хvргэж эцэст нь сайжруулах гэсэн биш улам дордуулан vндэсний эмгэнэлт vетэй золгож орхилоо. Африкийн хамгийн том улс Нигери газрын тосны асар их баялагтай болсноор угийн угаавч хар ухамсар дорой нийгэм авилгадаа улам идэгдэн Төр нь жил болгон уг vндсээрээ солигдоно. Өөрөөр хэлбэл жил болгон төр нь мөхдөг гэсэн vг. Зөвлөлт төрийг гэнэт сөнөнө гэж хэн бодох билээ? Хагас зуун жил vргэлжилсэн хvйтэн дайн дийлээгvй л юмдаг. Нийгмийн шудрага бус байдалд илэрхий дургvйцсэн ард тvмэн “өөрчлөн байгуулна” гэсэн уриаг уухайлан хvлээж авснаар vл барам тун удалгvй ерөөс ийм төрийн оршин байх нь утгагvй болохыг ойлгожээ. Зөвлөлт төр өөрөө өөрийгөө идсэнээр дэлхий коммунизмаас эгнэгт чөлөөлөгдсөн билээ.
Олон гvрэн гадны халдлагын золиос болон сөнөж байсаан. Гэвч бараг ихэнх тохиолдолд өөрснөөс нь болж байв. Дунд Азид эгнэшгvй хvчтэй байсан Сартуул гvрнийг Чингис хаан ядах юмгvй цохисон нь дотоодын зөрчлийн уг шалтгаантай байв. Мохамед хааны эх хатан, шадар туслахууд нь, хvv Жалил ад Дин нар байнга зөрчилдөн алалдана. Эцэст нь догшин Чингисийн элч энгийн худалдаачдыг алсан төдийгvй, уучлал гуйлгуулахаар очсон элчийг нь доромжлон өджээ. Харийнхантай тулалдах цэргээ булаацалдан олон хэсэг болгож улам хэврэг болгожээ. 3-р Райх шиг хvчирхэг гvрэн Европт байтугай дэлхийд байсангvй. Германаас бусад нь хvн биш гэсэн Гитлерийн vзлээр зэвсэглэсэн Герман улс бvх дэлхийг өөрийнхөө эсрэг хандуулжээ. Напалеон хэчнээн аугаа байгаад өөрийнхөө эсрэг бvх Европыг босгож орхисон.
Нийгэм дахь шудрага бус байдал, vvний гадаад илрэл болсон авилга хээл хахууль нь ард олны дургvйцлийг хvргэснээр төр хэврэгшдэг бололтой. Унтарч буй дэн бахдмалдагийн нэгэн адил дотроосоо ялзарч буй төр улам улаандаа гарч тэр хэрээрээ улам эх оронч, ард тvмэнч, шудрага ёсч уриа лоозондоо дарагдана. Төрийг төлөөлж буй хэсэг нь живж буй онгоцноос амжиж юм гаргаж буй мэт даах хэрээрээ төрөө дээрэмдэн уралдаж гэр рvvгээ зөөцгөөнө. Төр их төлөв өвдөж нас бардаг.
Дур тавилт нь хvний жаргал цэнгэлийн дээд хэлбэр
“Оргазм” буюу “Дур тавих /ханах/” гэдэг ойлголт нь Грекийн Оргао буюу Тачаал дvрэлзэх гэсэн vгнээс гаралтай ажээ. Дур тавилт нь хvний мэдрэмжvvдийн дээд цэг, жаргал цэнгэлийн хамгийн дээд хэлбэр юм. Тийм учраас дур тавилтын тухай ярихдаа “нисч байгаа мэт болох”,
“наранд цохиулсан юм шиг”, “vхэх шахлаа” гэх мэт хэтрvvлсэн зvйрлэлийг хэрэглэдэг. Жинхэнээсээ дур тавьдаг зарим эмэгтэйчvvд яг энэ vедээ хэсэг зуур ухаан алдах мэт болох нь ч бий.
Сонирхолтой нь энэ мэдрэхvй эмэгтэйчvvдэд байгалиас заяагаагvй олдмол гэнэ. Vvний нэг баталгаа нь эмэгтэйчvvд залуу насандаа vvнийг мэдэрдэггvй явдал юм. Эмэгтэй хvн байнгын сексийн харьцаанд орсноос хойш нэлээн хугацаа eнгeрч байж дур ханахыг мэдэрдэг. Сексийн амьдралд дeнгeж оронгуутаа дур ханалтыг мэдэрдэг эмэгтэй тун ховор. Тиймээс залуу охид, бvсгvйчvvд энэ талаар тeдийлeн санаа зовох хэрэггvй. Нас ахиж туршлага хуримтлуулах тусмаа та дур ханахын жаргалыг илvv сайн мэдрэх болно.
Секс бvр заавал дур ханалтаар дуусах ёстой гэсэн яриа аз жаргалтай олон гэр бvлийн амьдралыг vймvvлдэг. Тэгвэл нийт эмэгтэйчvvдийн 40 орчим хувь нь сексээс дур ханамж огт авдаггvй, 15 хувь нь хааяа, ховорхон мэдэрдэг гэсэн сексологичдын дvгнэлт байдгийг мэдэхэд илvvдэхгvй.
Зарим нэг гэнэтийн тохиолдолд, эрэгтэй хvнтэй харилцаагvй vед эмэгтэй хvн дур ханах нь хэвийн vзэгдэл vv?
Vнэхээр заримдаа vл мэдэг, eчvvхэн тvлхээс дур ханахад хvргэдэг. Энэ нь айдас, дарамт, тавгvй байдал ч байж болно. Хeндлeнгийн механик eдeeлeг жишээ нь, морь унах, тээврийн хэрэгсэлд явж байхад чичиргээ vvсэх, дугуй унах vед сэрэл хvчтэй хeдeлж болдог.
Дашрамд хэлэхэд ийм тохиолдол хvний хувь заяанд нeлeeлсeн явдал ч байна. Гаднаас нь харахад хvйтэн хeндий бvсгvй эсрэг хvйсийнхэнтэй харилцаа холбоо тогтоохоос байнга зайлсхийдэг байжээ. Vvнийгээ амьтныг хайрлах хайраар нeхдeг байж. Тэр эмэгтэй нэгэн нэр хvндтэй их сургуулийн биологийн салбарт сурдаг, бас морин спортоор хичээллэдэг байв. Нэг удаа морь унаж яваад бvсгvй гэнэт хvчтэй дур ханаснаас толгой нь эргэж бvр мориноосоо унаж орхижээ. Гараа бага зэрэг гэмтээсэн ч тvvнд анх удаа эмэгтэй хvний сэрэл мэдрэмж тeрсeн байна. Тэрээр эрэгтэйчvvдтэй идэвхтэй харилцах болж, удалгvй нeхeрт гарчээ. Тийнхvv бэлгийн сэрэл мэдрэмж морь унах vед тeрж болдог байна.
Эмэгтэй хvн бvр цэвэршдэг. Энэ vед дур ханамжийг мэдрэх чадвараа алддаг уу?
Vгvй шvv. Цэвэршилт бэлгийн сэрэл мэдрэмжийг унтраадаггvй, харин ч бvр хvчтэй болгодог. Зvгээр нэг биш, бvр урьдынхаас хvчтэй дур ханах явдал цeeнгvй илэрдэг. Эмэгтэй хvн цэвэрших vед эрх чeлeeтэй болж жирэмслэнэ гэж айхаа больдог байна. Амьдралын жишээнээс vзвэл, нeхeр нь эхнэрийнхээ хvслийг хангаж чадахгvй байна гэж гомдоллож эмчид хандсан тохиолдол ч байдаг аж.
Vvнээс гадна сvvлийн vед нийгэмд дээгvvр байр суурь эзэлсэн, хeрeнгe чинээтэй, цэвэршилтийн насны эмэгтэйчvvд “сонгох эрхээ эдэлж”, eeрeeсee нас залуу хvмvvстэй холбогдохоос ч татгалзахгvй болжээ.
“G” цэг гэж vнэхээр байдаг юм уу эсвэл...?
G spot буюу Жи цэг нь 1950 онд анх нээж олсон эрдэмтэн, эмэгтэйчvvдийн эмч Эрнст Грефенбергийн нэрээр нэрлэгджээ. Жи цэг гэж юм байдаг эсэхтэй олон хvн маргадаг байсан ч 2002 онд Италийн эрдэмтдийн томоохон судалгаагаар ийм цэг байдгийг, мeн эмэгтэй хvний дур ханахдаа ялгаруулдаг ялгарал нь чухам энэ Жи цэгтэй холбоотой болохыг тогтоосон. Жи цэг байрладаг хэсэгт vтрээний ялгарлыг гаргахад гол vvрэг гvйцэтгэдэг “Скиний булчирхай” гэж зvйл оршдог байна. Жи цэгийг бэлэг эрхтэн юм уу хуруугаар хvчтэй vрж, eдeeхeд тэр хэд дахин томроод, шээс хvрч байгаа мэт мэдрэмж тeрvvлснээ эцэст нь сексийн дур хvслийг огцом, хvчтэй хvргэнэ. Жи цэг, эмэгтэй хvний vтрээний ялгарал хоёрын хоорондын харилцаа одоогоор яг тодорхойгvй ч, Жи цэг нь бvсгvйчvvдийн хvчтэй сэрлийн цэг гэж тооцогдож байна. Уг цэг нь vтрээний урд хананд, амсраас уг хvртэлх зайны 1/3 хэсэгт оршдог. Eeрийн бие махбодыг сайн мэддэг ихэнх эмэгтэйчvvд яг энэ хэсэгт дарахад дур хvсэл их хeeрдгийг анзаарсан байх. Зарим vед энэ хэсэгт ачаалал eгeхeд дур тавих нь ч бий. Гэхдээ дур тавилт нь ганц бие махбодын биш, сэтгэл санаа, тархины vйл ажиллагаатай холбоотой зvйл учир аль нэг эрхтэнтэй дангаар нь холбон vзэж болохгvй.
Сексийн дур хvсэлгvй болгодог таван мэргэжил
5.Эрдэмтэд ажилдаа хэт сонирхолтой
Эрдэмтдийн бэлгийн амьдрал тэдний эрдэм шинжилгээний эрэл хайгуулаас ялгаатай нь чимээгvй бөгөөд vл анзаарагдам өрнөдөг.
Тэдний хувьд сексээс бvрэн таашаал авах нь цаг, хvч дэмий зарсан хэрэг. Харин тэдний хоёрны нэг нь бэлгийн харьцаанд орж байх vедээ ажлынхаа талаар боддог гэнэ. Тэр ч бvv хэл математик, физикийн мэргэжилтнvvд энэ vед галзуу мэт ааш авир гаргадаг байна. Энэ vед ямар юмны нь секс байх билээ дээ.
4.Компьютерийн мэргэжилтнvvд хийсвэр сексийг чухалчилдаг
Программист мэргэжил хамгийн таагvй нь. Тэдний бэлгийн харьцааны хvндрэл бас л математик сэтгэлгээтэй нь холбоотой. Компьютерийн мэргэжилтнvvдийн хувьд амьд хvнээсээ илvv программтайгаа харьцах нь илvv амар. Учир нь программд шийдвэрлэх ёстой бvх зvйл амархан хийгддэг. Санал асуулгаас vзэхэд ийм мэргэжлийн хvмvvс бодит амьдрал дээр бус Интернет секст илvv ордог гэнэ.
З.Санхvvчид хэтэрхий тооцоотой
Санхvvгийн хvмvvс хосын тогтвортой харилцааг илvv vнэлдэг. Гэхдээ тэд сексийг биеийн хэрэгцээ мэтээр хvлээн авдаг юм. Өөрөөр хэлбэл идлээ бол цатгалан, уулаа бол цангаа тайлагдлаа гэх мэт. Романтик байдал огт vгvй, харин оюун ухаанаа шvтэх дуртай
2.Сэтгэлзvйчид сэжигч зантай
Хоёрдугаар байрт сэтгэлзvйчид орж байна. Тэд оньсого мэт, залхуутай. Хайр дурлалд тэд яг амьдрал дээрээ хандаж байгаа мэт болгоомжтой, сэжиглэнгvй байдал гаргадаг. Сексийн аюулгvй байдапд маш их анхаарч, таагvй vр дагавар гарахаас байнга сэргийлдэг. Тэдний хувьд хайр дурлал бол өвчний шинжилгээ, хайртай хvн бол өвчтөн, секс бол сэтгэцийн гаж байдлыг илруvлэх сэтгэлзvйн сонжоо юм.
1.Ажилчдад секс хийх хvч ч байхгvй, хvсэл ч байхгvй
Эмч нарын судалснаар биеийн хөдөлмөр эрхэлдэг хvмvvс сексийн амьдралдаа хамгийн азгvй байдаг гэнэ. Хvнд хортой vйлдвэрлэлтэй холбоотой мэргэжил мэдрэлийн системд муугаар нөлөөлж, дур тачаал буууруулж, секс хийх хvсэлгvй болгодог. Ажлын дараа тэд ор руугаа мөлхөн очиж хурхирах л хvчтэй vлддэг байна. Энэ vед ямар секс байх вэ дээ.
0.Блогчид бол жинхэнэ мангасууд ...
Тиймээ блогчид бол жинхэнэ секс машин сексийн хаан секс бөмбөг сексийн мэргэжилтнvvд байдаг гэж худлаа хэлээд яахав. Хvн болгон адилгvй хvлэг болгон жороогvй гэдэгчлэн өөр өөрийн хэмжээндээ л байдаг байх. Намайг гvйцэх хvн энэ тал дээр харин байвал хэлээрэй. Чаддаг юм бол vзэлцэж болно шvv гэжийгаа... хэхэх