Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хэд хэдэн улс /АНУ, Дани, Скандинавын орнууд/-т ижил хvйстэнтэйгээ явалдагчдын эрх чөлөөг хуульчлан батлаад байна. Энә нь юуны тvрvvнд тэдний хууль ёсны гэрлэлтийг хvлээн зөвшөөрч, улмаар хvvхэд vрчлэн авах боломжийг хvртэл олгосон гэсэн vг. Одоо тэд бусдын адил гэр бvлийн халуун дулаан уур амьсгалыг алхам тутамдаа мэдрэх эрхтэй боллоо. Хамгийн чухал нь тэд энә хорвоод хvн болж төрсен нандин зорилгоо, тодруулж хэлвэл vр удмаа vлдээх боломжтой боллоо. Энэ мөчөөс эхлэн Майкл, Жорж хоёр эхнэр, нөхөр боллоо. Эхнэр, нөхөрөөс илvv тэр хоёр ээж, аавууд болцгоолоо. Тун удахгvй хэдхэн жилийн дараа Майкл болон тvvний хамтран амьдрагч Жорж нар хайртай хvvгийнхээ найз бvсгvйтэй, эсвэл хайртай охиныхоо сvйт залуутай танилцах болно. Хулгайчийн хvvхэд хулгайч л болж таараа гэсэн хуучны ядруухан ойлголт шиг гомогийн хvvхэд гомо, лесбигийн хvvхэд лесби болох албагvйгээс хойш ижил хvйстэнvvдийн эрх чөлөөг хуульчлан баталснаар нийгэмд ямар хор хохирол учруулахыг би хувьдаа олж харахгvй байна. Тэдний хоорондын тэр эмзэг, нуугдмал харьцааг нийгэмд ил тод, хэвийн vзэгдэл болгосноороо хvний эрхийн асуудлаар шvvмжлэлд амархан өртөмтгий манай улс энэ асуудлаар нэг шат урагшаа ахисан орнуудын тоонд багтаж орж болохгvй гэж
vv. Тэгэхдээ бур ардчиллын замаар тууштай замнаж байгаа гэсэн тодотголтои Орос болон Балтийн гурван улсаас урьтаж vvнийг хийвэл ямар вә.
Бид бvхний сайн мэдэх Элтон Жон, Жорж Майкл, Рики Мартин гээд олны танил мөртлөө ижил хvйстэнээ сонирхогч маш олон хvний уртаас урт жагсаалтыг нэрлэж болно. Гурван хvvхдийн эх болсон Анжелина Жолиг нэр бvхий загвар өмсөгч бvсгvйтэй дотно холбоотой байсан тухай мэдээлэл өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvдэр сенсаци болон цацагдсаны төлөө Брэд Пит тvvнээс салчихсангvй. Vнэнч фэнvvд нь, дэлхий ертөнц тvvнийг vзән ядсангvй. Саяхан амаржсан манай гаригийн сайхан бvсгvйчvvдийн нэг Анжи урьдын адил аз жаргалаар бялхаж, кинонд тоглох урилгад даруулсан хэвээрээ. Яагаад гэвэл тэр манайхны ярьдагчлан хvн алж, хvрээ талаагvй л байхгvй юу. Тэтгэвэртээ гарч, тайзнаа гарахаа больсон Элтон Жон олон жил амрагласан залуусынхаа нэгийг амьдралын ханиараа сонгосноо дэлхий нийтэд ил тодоор зарлачихлаа. Бур нарийн яривал жанжин Сvхбаатар, маршал Чойбалсан хоёр нэгэн vе хоёулхнаа нэг гэрт хамт амьдарч байсан тухай хэдэн жилийн өмнө өдөр тутмын сонин дээр баримт дурдан бичсэн байсан. Хуучинсаг vзэлтэй, тахин шvтэх өвчтэй уншигчдын дургvйг нэг хvргэсэн дээрээ өшөө илvv солиорох юм бол монголын нууц товчоонд идэр залуу хөвгvvд болох Тэмvжин, Жамуха нар өдөр нь хамтдаа тоглож наадан, шөнө нь нэг хөнжилд унтдаг тухай бичиж vлдээсэн байдаг. Гэхдээ энә нь дээрх дөрвөн суутныг гомо байсан гэж хэлэх vндэслэл биш л дээ. Юутай ч тvvх судлалд сонирхоод судалж болох бас нэгэн сул орон зай байна гэсэн vг.
Арваад жилийн өмнө дуучин Төмөр агсаныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг олныг цочирдуулсан. Уг хэргийг илрvvлэхийн тулд цагдаа, тагнуулынхан хамтран монголын бvх ижил хvйстэнээ сонирхогч эрчvvдийн судапгааг гаргасан байдаг. Тэдний дотор монголын ард тvмний хайрлан хvндэтгэж явдаг нэртэй дуучин, жvжигчин, улс төрчид байсан тухай яриа сэтгvvлчдийн дунд тэнvvчилдэг. Энә vгээрээ би юу хэлэх гээд байна вә гэвэл хэний хvv хэнбугай ч гомо юм уу лесби байж болно. Ийм хувь тавилангийнх нь төлөө тэднийг хvн төрөлхтөн иргэншиж, соёлжиж, эвлэлдэн нэгдэж, хамгийн гол нь хvний эрх, эрх чөлөөг нийгмийнхээ vнэт капитал болгосон өнөө vед vзән ядаж, яллах ямар бодит шалтгаан монголчууд бидэнд байдаг болохыг ойлгоход төвөгтэй. Та бид бөөгийн шашинтай нvvдэлчдийн удам байж болно. Бид бvхэн ариун явдлыг сахихыг шаардсан бурхны шашныг олон жилийн өмнөөс тахин
шvтсэн байж болно. Гэвч өмсөж байгаа хувцас, барьж байгаа гар утасны маань загвар жил өнгөрөхөд хоцрогдоод, "мода"-аас гарчихсан байдгийн адил таны vзэл бодол, гоо сайхны хэмжvvр, хувь хvний морал тань цаг vеэсээ хол хоцорчихоод байгаа юм биш vv гэж бодоод vзээрэй.
Энэ нийтлэлийг бичсэнээс хойш арав, магадгvй хорин жил өнгөрсний дараа гомо, лесби гэсэн vг бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг ус, талх гэдэг vгнvvдтэй яг адилхан сонсогддог болсон байж болох. Өөрсдийн биш буруугаас нийгэмд ад шоо vзэгдэх болсон тэдэнд зөвхөн л цээж дvvрэн амьсгалах цэвэр агаар хvнлэг нийгэм эрх чөлөөт нийгэм л хэрэгтэй.
/olloo.mn/
бичлэг
